АНХААРУУЛГА, СЭРЭМЖЛҮҮЛЭГ МЭДЭЭ


АХИУ ЦАС ОРЖ, ЦАСАН ШУУРГА ШУУРНА.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 19-ний өдөр, 19-20-нд шилжих шөнөдөө Говьсүмбэр аймгийн нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.Иймд:

  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байх
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарах тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мэргэжлийн байгууллагаас гаргасан мэдээ мэдээлэл, өгсөн зөвлөмж зааврыг тогтмол харах, болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4