Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон "Малчдад туслах аян"-ны хүрээнд 2 дугаар багийн малчин өрх Ц.Мөнхбаярынд малын тэжээл болон малын нэмнээ, ахуйн хэрэгцээт зүйлийг хандивлаж тус өрхийн хунгарласан цас, хашаа хороог цэвэрлэж нэг өдрийг өнгөрөөлөө.



