Хог тээвэрлэх автомашин худалдан авах тендер зарлагдлаа

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020.01.28

Тендер шалгаруулалтын нэр:  Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар

Тендер шалгаруулалтын дугаар: ГСАШГСЗДТГ/202012006

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Хог тээвэрлэх авто машин  худалдан авах”, ГСАШГСЗДТГ/202012006-ыг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2017, 2018, 2019 он/  Сүүлийн 3 жилийн борлуулалт  нь:  тус бүр санал болгож буй үнийн дүнтэй тэнцүү буюу багагүй  байх
  • Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 оны санхүүгийн тайлан, 2017, 2018, 2019 оны аудитын дүгнэлтийн хамт ирүүлэх
  • Сүүлийн 3 жилийн туршлагын мэдээлэл: 2017, 2018, 2019 онд хийж гүйцэтгэсэн ижил төстэй  ажлын гэрээний хуулбар, ажил хүлээлцсэн актын хамт ирүүлэх
  • Тендерийн хамт  700 000 - /Долоон зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
  • Тендерийн материалд цахим тендерийн баталгааг хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим систем тендерийн баталгаа гаргагч арилжааны банкны мэдээллийн сангаас тендерт оролцогчийн тендерийн баталгааны талаарх мэдээллийг шалгана.

Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 00 минутаас  өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад  нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх - эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцох эсэх - тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1-р баг,    

Нутгийн удирдлагын ордон, 2-р давхар, 208 тоот өрөө.

Холбоо барих утасны дугаар 70546204, 99038561

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4