МАЛЧДАД ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ.

  • Өвөлжилт хаваржилтын нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр улс, аймгийн аюулгүй нөөцөөс өвс, тэжээлийг малчид, мал бүхий иргэдэд үнэгүй олгох шийдвэр гарсны дагуу сумын онцгой комисс болон ЗДТГ-ын ажилтан албан хаагчид 2024 оны 02 сарын 21 нд эхний ээлжийн таталтаар 210 боодол өвс , 183 тэжээлийг аюулгүйн нөөцөөс татан авалтын ажлыг зохион байгуулж сумын зүүн бүсээр өвөлжиж, хаваржиж буй 32 малчин, мал бүхий иргэдэд тарааж ажиллалаа. Мөн цасан боогдсон айл өрхүүд рүү зам гаргах ажлыг зохион байгуулж байгаа тул дараагийн татан авалтыг хийж энэ 7 хоногтоо багтаан тарааж хүндрэлтэй байгаа айлуудад хүргэж өгөх ажлуудыг зохион байгуулагдах болно.

  • Хамтран ажиллаж техник, хүн хүчээр туслалцаа үзүүлсэн “Шивээ-Овоо” ХК болон “Соёлын төв”-ийн хамт олон, ЗДТГ-ын албан хаагчдадаа талархаж байна.


Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4