ӨВӨЛЖИЛТ ХАВАРЖИЛТ ХҮНДЭРЧ МАЛЧДАД ЗАМ ГАРГАХ, ХАШАА ХОРООНЫ ЦАС ЦЭВЭРЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • Сумын хэмжээнд өвөлжилт, хаваржилт хүндэрч, цасан бүрхүүл тогтон, малын идэш ховордож, зам хаагдах зэрэг олон бэрхшээл тулгарч сумын Засаг даргын Тамгын Газрын даргаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж байна.
  • Нийгмийн хариуцлагын хүрээнд МАК ХХК нь ковш автомашинаас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 19 цагийн байдлаар 95 км зам туулж өвөлжилт маш хүнд 7 айлын замыг түрж цэвэрлэн, хороо хотыг цэвэрлэж түрж өгч ажиллаа.

Хамрагдсан газрын нэрс: Хамрын ухаа, Хөвийн хоолой, Зүүн өгийн өлгий, Зүүтийн хар толгой, Бэлгэхийн улаан өндөр /хөмсгийн хороо/, Бэлхийн улаан өндөр /элст амын хороо/ зэрэг газрууд хамрагдсан.

  • 21:30 цагийн байдлаар Нэн яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай 6 өрхөд тусламж үзүүлэхээр энэ шөнө ажлын хэсгийн бие бүрэлдэхүүн ажиллаж байна.


Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4