2024 оны 2-р сарын 19-нд Засаг даргын Тамгын газар, Страто ХХК-тай хамтран 21-р зөрлөгийн ойр орчмын мал амьтны сэг зэмийг зайлуулах, устгах ажлыг хийж цуглуулан нэгдсэн цэгт төвлөрүүлж халдваргүйжүүлэлт хийж булж устгав. Үүнд : Үхэр - 20 , Адуу - 5 , Хонь - 120 , Ямаа - 80 , Зээр - 120 Нийт 345 мал амьтны сэг зэмийг устгалаа. Зарцуулсан халдваргүйтгэлийн бодисын хэмжээ - 40кг.
Үхсэн малын сэг зэм нь элдэв халдварт өвчин тараах эрсдэлтэй тул малчин, мал бүхий айл өрхүүд малынхаа сэг зэмийг зам дагуу болон ил задгай зориулалтын бус газар хаяхгүй байх, хогийн нэгдсэн цэгт хаяж хариуцлагатай байхыг анхааруулж байна.