Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр сонгон шалгаруулах тендер зарлагдлаа

Нэг.  ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2020.02.03

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний эрхийн бичгээр үйлчилгээ үзүүлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах /Шивээговь/,  ГСАХХҮГ/202001002-ийг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2020 оны 02 дугаар сарын 11иий өдрийн 14 цаг 00 минутаас өмнө битүүмжилсэн цахим тендер ирүүлэхийг урьж байна.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 оны 02 дугаар сарын 11ий өдрийн 14 цаг 30 минутад нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх. “Тооцохгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1-р баг,

Нутгийн удирдлагын ордон, 2-р давхар, 208 тоот өрөө,

Нийгмийн бодлогын мэргэжилтэн

З.Баасандалай, 99038561

 

 

 

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4