- 2024 оны 3-р сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын Нийгмийн халамжийн хэлтсийн Шивээговь сум хариуцсан мэргэжилтэн нь “Нийгмийн халамжийн тухай хууль”-ийн талаар болон хуульд нэмэлтээр орсон өөрчлөлтийг иргэдэд мэдээллэх зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настныг хамарсан сургалтыг Эрүүл мэндийн төвийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцан ажилладаг сувилагч Ч.Энхтуяа, Ч.Цэцэгмаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга А.Эрдэнэчулуун нартай хамтран сургалт зохион байгууллаа.
- Сургалтаар Нийгмийн халамжийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Ахмад настны тухай хууль болон 2024 оны 1-р сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл бэлтгэн хүргэсэн. Мөн олон нийтийн оролцоонд түшиглэсэн “Бүлгийн төсөл” хүлээн авч байгаа тухай удирдамжийг танилцууллаа.
- Эрүүл мэндийн төвийн сувилагч нар сургалтанд хамрагдсан иргэдийн даралтыг үзэж эрүүл мэндийн зөвлөгөө өгч хамтарч ажилсан байна.
Сургалтын танхим болон тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, хамтарч ажилласан Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөлийн дарга А.Эрдэнэчулуун танд талархал илэрхийлье.