- Сумын Засаг даргын А/40 дугаар захирамжийн дагуу 2024 оны 03 сарын 13-ний өдөр ажлын хэсэг 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр, сумын Цагдаагийн хэсэгтэй хамтран хүнсний худалдаа эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг ажлыг хийлээ. Хяналт шалгалтад 13 аж ахуй нэгж хамрагдсан байна.
- Мөн хяналт шалгалтаар хугацаа дууссан болон хадгалах горим зөрчигдсөн нийт 550 ширхэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг буцаалгах, устгах шаардлага тавьж иргэдэд худалдан борлуулахгүй байхыг анхааруулан ажиллаа. Иймд иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хугацааг нь сайтар шалган авч байхыг анхааруулж байна.


