ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРЛАЛ
2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар нь: 2020 онд “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хөрөнгөөр хийгдэх зураг төсвийн ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. /Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Шивээговь сумыг босоо тэнхлэгийн автозамтай холбох авто замын зураг төсөл боловсруулах ажил юм/
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ. Үүнд:
- Байгууллагын гэрчилгээний наториатоор батлуулсан хуулбар
- Зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл /наториатоор батлуулсан хуулбар, гэрээний хамт/
- Харилцагч Татварын алба, Нийгмийн даатгал, банк, Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолтууд
- Сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт
- Сүүлийн 2 жилд хийж гүйцэтгэсэн ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл /Гэрээ, акт, тодорхойлолт/
- Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын мэдээлэл
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2020 оны 02 дугаар сарын 20-ноос 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрүүдэд ажлын цагаар авч болох бөгөөд мэдүүлгээ төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn сайтад өөрийн аж ахуйн нэгжийн нэвтрэх эрхээр орж 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 15 цаг 00 минутаас өмнө цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 1-р баг,
Нутгийн удирдлагын ордны 2-р давхар 208 тоот өрөө
Шивээговь сумын Засаг даргын Тамгын газар
Утас: 70546204, 99038561