Сумын хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрч мал, амьтны зүй бус хорогдол их байгаатай холбоотойгоор 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сэг зэм устгалын ажилд 2 дугаар багийн Засаг дарга С.Отгонбаатараар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын баруун болон баруун урд хэсгүүдээр сэг зэм устгалын ажлыг зохион байгууллаа. Тус ажлыг ”МАК”ХХК болон “ИЛЧЛЭГ ШИВЭЭ ОНӨААТҮГазартай хамтран зохион байгуулан ажиллалаа. Малын хорогдол ихтэй, малын сэг зэмээ холдуулах боломжгүй айлуудын гаднаас сэг зэмийн ачилтыг хийсэн байна. Үүнд: Бог мал -1260, бод мал-155, нийт-1415 малын сэг зэмийг ачиж зориулалтын газар буулгаж ариутгалын бодисоор ариутгаж булж ажилласан байна. Нийт 5 удаагийн ачилтаар 25 тонн сэг зэмийг ачиж буулгасан бөгөөд 400 км газрыг хамруулсан байна.
Хүнд цаг үед дэмжин, хамтран ажиллаж байгаа ”МАК”ХХК болон “ИЛЧЛЭГ ШИВЭЭ ОНӨААТҮГазрын хамт олонд баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.