2024 оны 03-р сарын 05-ны өдөр 2 дугаар багийн Засаг дарга С.Отгонбаатараар ахлуулсан 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын баруун хэсгээр хаваржиж байгаа айлуудаар тойролт хийн, малчин өрхийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж шаардлагатай эмэн эмчилгээгээр ханган, хашаа хорооны цасыг цэвэрлэж, ШОХК-с малчдад үнэгүй тараах нүүрсийг гаргасан маршрутын дагуу айл бүрт хүргэн ажиллалаа. Мөн малын сэг зэмийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажиллалаа.




