2024 оны 03-р сарын 05-ны өдөр Засаг даргын Тамгын газрын дарга Д.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 7 хүний бүрэлдэхүүнтэй Сумын зүүн урд хаваржиж байгаа айлуудаар тойролт хийн, малчин өрхийн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж шаардлагатай эмэн эмчилгээгээр ханган, ШОХК-с малчдад үнэгүй тараах нүүрсийг гаргасан маршрутын дагуу айл бүрт хүргэн ажиллалаа. Мөн малын сэг зэмийг цэвэрлэж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж ажиллалаа.





