"МАК" ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн техник хэрэгслийг ашиглан цасанд дарагдсан худаг, малчин өрхийн хороо хотны хунгарласан цасыг түрж цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Тус ажилд нийт 65 км зам туулсан байна. "МАК" ХХК-д малчдынхаа өмнөөс талархал илэрхийлье.


