Малчдадаа туслах зорилгоор Аймгийн Засаг даргын нөөцөөс тусламж үзүүлж ажиллаа.

  • Говьсүмбэр аймгийн хэмжээнд Малчдадаа туслах зорилгоор 2024 оны 3-р сарын 14,17-ны өдрүүдэд Аймгийн Засаг даргын нөөцөөс 485 шуудай тэжээл, 50 кг-н савалгаатай 23 шуудай гурил, 10 кг-н савалгаатай 1 уут гурил, 25 кг-ын савалгаатай 23 шуудай будаа, 5кг-н савалгаатай 1 уут будаа олгох шийдвэр гарсан. Уг шийдвэрийн хүрээнд Сумын Засаг даргаар ахлуулсан ЗДТГ-ын 5 албан хаагч, Эрүүл мэндийн төвийн 1 албан хаагч, Илчлэг шивээ ОНӨҮГ-ийн 2 албан хаагч, ЕБСургуулийн 2 албан хаагч, Нийт 4 байгууллагын 9 албан хаагчийн бүрэлдэхүүн 2 техник ашиглан татан авах ажлыг зохион байгуулж ажиллалаа. Ирүүлсэн тусламжийг хүртээмжтэй олгох зорилгоор 1 малчин өрхөд 10кг гурил, 5кг будаа, 5 шуудай тэжээл олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу жижиглэн савлах ажлыг Няраваар ахлуулан Цэцэрлэгийн 9 албан хаагч хийж гүйцэтгэлээ.

​2024 оны 3-р сарын 20-22-ны өдрүүдэд 1, 2-р Багийн Засаг дарга нартай хамтран малчдад гурил, будаа, малын тэжээл олгох ажлыг зохион байгуулж нийт 97 малчин өрхөд олгоод байна. Тус ажилд хамтран ажилласан Төрийн байгууллагын Удирдлагууд, албан хаагчдадаа талархаж байна.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4