Багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдаж байна

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Говьсүмбэр аймаг, Төв аймгийн багийн Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Удирдлагын академид зохион байгуулж байна.

Багийн Засаг дарга нарт засаглал, иргэдийн оролцоо, орон нутгийн чиг үүрэг, хууль тогтоомжийн хэрэглээ, манлайллын асуудлаар мэдлэг олгож, тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, төсөл боловсруулах, хамтран ажиллах арга, ур чадвар эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.

Цаашид багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт нь байнгын тогтвортой хэрэгжих сургалтын цогц систем болж төлөвших юм.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4