#хамжихгүй бол #Амжихгүй

Сумын хэмжээнд өвөлжилтийн байдал хүндэрч малын зүй бус хоргодол их байгаатай холбоотойгоор ЗДТГ-ын 2 дугаар багийн засаг даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сумын төвийн хог цэгт ЗДТГ, “МАК” ХХК, “ТУЛГА КОНСТРУКЦ ДИЗАЙН” ХХК-тай хамтран сумын төвийн хогийн төвлөрсөн цэгт ажиллалаа.

Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын “Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулж, устгах удирдамж”-ийн дагуу малын сэг зэм устгах нүхийг стандартын дагуу ухах ажлыг зохион байгуулсан байна. Тус ажилд "МАК" ХХК, "ТУЛГА КОНСТРУКЦ ДИЗАЙН" ХХК-аас хүн хүчний болон техникийн туслалцаа үзүүлж хамтран ажиллаа. Мөн Аймгийн Мал эмнэлгийн газрын дарга болон мэргэжилтнүүд ирж арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.


Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4