2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр бэхтийн булгийн ойр орчмоос эхлээд мал амьтны сэг зэмийг цуглуулан бөгсийн ар найман шороот зэрэг газруудаар явж, найман шороотын сэг зэм устгалын цэгт үхсэн малын сэг зэмийг ариутгал халдваргүйжүүлэлт хийн булж устгах ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Сэг зэм устгалын ажлыг 2 дугаар багийн Засаг даргаар ахлуулан "Илчлэг Шивээ " ОНӨААТҮГ, "МАК" ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа.
Найман шороотын устгалын цэгт 1500 бог мал,300 бод малыг хийж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн булж устгасан байна.