2024 оны 4-р сарын 03-ны өдөр ЗДТГ-ын дарга Д.Отгонжаргалаар ахлуулан "Илчлэг Шивээ " ОНӨААТҮГ, "МАК" ХХК-тай хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй сэг зэм устгалын ажлыг зохион байгуулан ажиллалаа. Сэг зэм устгалын 2 цэг дээр 2000 бог мал,200 бод малын сэг зэмийг хөдөөгийн багийн 7 малчин өрхийн хотноос болон хээр талд
ил үхсэн сэг зэмийг цуглуулан ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Мөн тус 7 малчин өрхөд хүнсний болон ахуйн хэрэгцээний тусламжийн хандивыг өгсөн байна.