Сумын хэмжээнд сэг зэм устгалын ажил хийгдэж дууслаа.

Өвөлжилт хаваржилт хүндэрч малын хорогдол их байгаатай холбоотой мал, амьтны сэг зэм цуглуулан зөөвөрлөх, сэг зэм устгалын цэгт төвлөрүүлэх, сэг зэмийг ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж булж устгаад байгаа билээ. Манай сумын хувьд 5 цэгт сэг зэм устгах ажлыг зохион байгуулсан бөгөөд 2023 оны 02 сарын 07-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны хооронд уг ажил явагдаж дууссан. Сумын хэмжээнд хорогдсон малын 90 хувь буюу 14546 мал, амьтны сэг зэмийг малчин айлын гаднаас болон булаг шандын ойр орчим гээд сэг зэм байгаа газар болгоноор явж цуглуулж тээвэрлэн устгалын цэгт булж устгасан.

Цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч малын хорогдол мэр сэр байгаа учир малчид болон мал бүхий иргэд малын сэг зэмээ 21 дүгээр зөрлөгийн хогийн цэгт буулгана уу.

Заасан газраас өөр газар малын сэг зэмээ хаясан тохиолдолд хариуцлага тооцох хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.





Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4