“НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” арга хэмжээ

✅Налгар намрын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулагддаг дотоодын үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжих, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, түншлэгч, түүхий эд бэлтгэгчээ олоход туслах зорилгоор “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” арга хэмжээг 2024 оны 9 дүгээр сарын 14-өөс 15-ны өдрүүдэд Говьсүмбэр аймагт зохион байгуулагдлаа.

Хүнсний үйлдвэрлэл эрхлэгч, газар тариалангийн үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, малчид, хоршоологчид, иргэн, аж ахуйн нэгжүүд, хөрш, зэргэлдээ аймгуудын бизнес эрхлэгчид оролцож Шивээговь сумын "МАГНАГ ТОРГОН ГОЁЛ" ХОРШОО нь "Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн" төрөлд ТЭРГҮҮН байранд шалгарлаа.

ТА БҮХЭНД ЦААШДЫНХ НЬ АЖИЛ ҮЙЛСЭН АМЖИЛТ ХҮСЬЕ.




Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4