Ихэнх нутгаар усархаг аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг агаарын сэрэмжлүүлэг, мэдээ, мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагаж мөрдөх
Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах. Гэр, байшин, хашаа, саравчаа үерийн усны зам, голын голдрил, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татам, өндөр хүчдэлийн ойролцоо барихгүй байх
Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
Хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмөөс 200 м-ээс дотогш тоглуулахгүй, ойртуулахгүй байх
Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
Малчид, иргэд, тээвэрчид гол мөрний гарц, гармаар гарахдаа гайгүй биз, өмнө нь болж байсан, машин найдвартай, гарц гарам нарийхан гэх мэт хийсвэр байдлаар хандахгүй байж, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.