Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Хуучин хог хаягдал булшлах, шинээр хогийн цэг байгуулах ажилын явцтай сумын Засаг дарга, ИТХурлын дарга нар танилцлаа.
Тус ажлын хүрээнд цэвэрлэсэн талбайн дээр иргэд хог хаягдлаа авчран асгах,шатаах асуудал удаа дараалан гарч байгаа тул ажлын үйл явцыг хүндэтгэж хүндрэл учруулахгүй хогоо цэвэрлэсэн талбайд асгахгүй байхыг анхааруулж байна.