Ахмадын баярыг угтан Засаг даргын Тамгын газар, Албан байгууллагуудтай хамтран ахмадын баярын арга хэмжээг 09 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулж, баярын арга хэмжээнд сумын Засаг даргын орлогч Л.Бадамханд, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Б.Базаррагчаа нар мэндчилгээ дэвшүүлж аймаг орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад настнуудынхаа хөдөлмөр бүтээлийг үнэлж шагнал гардуулж тэмдэглэн өнгөрүүллээ.
Шивээговь сумын 35 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж, аймаг сум орон нутгийнхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө халуун сэтгэлээ зориулан хөдөлмөрлөж зүтгэж ирсэн Шивээговь сумынхаа нийт ахмад настан, азай буурлууд та бүхэндээ Олон улсын Ахмадын өдөр болон Монголын ахмадын баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Төр түмнийхээ түшиг болсон эрхэм буурлууд та бүхэндээ
Урт насалж удаан жаргахыг хүсэн ерөөе.