2024 оны 2-р ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 14-ний 09 цагт Сумын соёлын төвд болно. Иймд цэргийн насны /18-26/ иргэд цэрэг татлагын байранд ирэхдээ доорх бичиг баримтыг биедээ авч ирнэ үү.
Иргэний цахим үнэмлэх
Цэргийн үүрэгтний үнэмлэх /шинээр авах бол тухайн өдөр цэрэг татлагын комиссоос авна/
3×4 хэмжээний зураг 2%
Эрүүл мэндийн даатгал төлсөн байх
Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд “ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ” хуулийн 36 дугаар зүйл, “ЗӨРЧЛИЙН ТУХАЙ” хуулийн 15-ийн 17 дугаар зүйлийн 1, 2 дугаар хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
15.17 дугаар зүйл.Цэргийн албаны тухай хууль зөрчих
1.Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2.Ажил олгогч байгууллага хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: ЦЭРЭГ ТАТЛАГЫН КОМИСС 88110365, 95780132, 99482346