2024 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн Засаг даргын А/122 дугаар захирамж Цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулах ажлын хэсгийг томилон ажлыг чанартай зохион байгуулах үүрэг өгч, ажлын хэсгийн бүрэлдэхүүн цэрэг татлагыг зохион байгуулан ажиллаа.
Цэрэг татлагат Говьсүмбэр аймгийн Цэргийн штабын дарга хурандаа Ц.Нацагдорж, аймгийн нэгдсэн эмнэлгийн мэргэжлийн эмч нар, Цэргийн жинхэнэ албаны татлагыг зохион байгуулах ажлын хэсэг бүрэлдэхүүн ажилласан байна.
Эх орныхоо өмнө хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэн цэрэг татлагын байранд хүрэлцэн ирсэн цэргийн насны залуустаа талархал илэрхийлье.