Бэхт багийн малчин өрхүүдээр тойролт хийн өвөлжилтийн бэлэн байдалтай танилцлаа.

2024 оны 10-р сарын 03-04 өдрүүдэд Сумын Засаг даргын орлогч Л.Бадамхандаар ахлуулж, ЗДТГ-н дарга Д.Отгонжаргал, Бэхт багийн дарга С.Отгонбаатар, Сумын эрүүл мэндийн төвийн Их эмч Г.Анхбаяр гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Бэхт багийн малчин өрхүүдээр тойролт хийн өвөлжилтийн бэлэн байдалтай танилцлаа.

Ажлын хэсэг: Өвс тэжээлийн нөөц бүрдүүлсэн байдал Хороо хотоо цэвэрлэсэн байдал Малаа угаалга вакцинжуулалтад хамруулсан эсэх талаар отор нүүдэл хийх эсэхэд тодруулга хийн, үнэлгээ дүгнэлт гарган, цаашид учирч болох цаг агаарын эрсдэл, хүнд хэцүү нөхцөлөөс урьдчилан сэргийлж, өрх бүр өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлаа сайтар хангах талаар зөвлөмж өгч ажиллалаа. Мөн өндөр настан, бага насны хүүхэд, малчин иргэддээ нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүллээ.


Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4