Сумын төв хогийн цэгийн байршил

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2024 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Хуучин хогийн цэг булшлах, шинээр хогийн цэг байгуулах ажил”-ын явц 100 хувийн гүйцэтгэлтэй дуусаж 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авах комисс ажиллаж үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад хүлээж авлаа.

Гэрээний нийт үнийн дүн: 234,491,141 төгрөг

Гүйцэтгэгч: “СҮМБЭР ХИШИГ” ХХК

Сумын 2 хэсэг байсан хуучин хогийн цэгийг нэгтгэн 1 том овоолго үүсгэн шинэ хөрсөөр хучсан ба овоолгоос баруун тийш 900 метр зайд шинээр хогийн цэгийг байгуулан ажиллалаа.

Сумын иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхэн шинээр байгуулсан хогийн цэгт хашаагаар орон нүхний баруун хойд хэсгээс эхлэн хог хаягдлаа асгана уу.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4.2, хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан иргэний үүргээ биелүүлэн ухамсартай хандахыг хүсье. Дээрх хуулийн заалтыг зөрчсөн Иргэн, ААН, АБ-д зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8-д заасан хариуцлага хүлээлгэнэ.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4