Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарилтыг 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд АБ,ААН-үүд өөрийн хуваарьт талбайд шар хуайс, хайлаас, зэрэг мод бутыг тарих ажлыг зохион байгуулсан байна. Тус ажлын хүрээнд 9 Албан байгууллага, аж ахуй нэгжүүд оролцсон бөгөөд одоогийн байдлаар 1800 ширхэг модыг шинээр тарьсан байна.
Үүнд:
•"Илчлэг-Шивээ" ОНӨААТҮГ-70 хайлаас
• Сумын Засаг даргын Тамгын газар-30 ширхэг шар хуайс
• Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 1700 ширхэг модыг Сум дундын ойн ангитай гэрээ байгуулж худалдан авч тарьж усалгаа арчилгааг хийсэн байна.
Нийтийн их цэвэрлэгээнд албан байгууллага-42, аж ахуй нэгж-12, иргэд-10 нийт 64 иргэн хамрагдаж хуваарьт талбайн цэвэрлэгээг хийж ажилласан байна.