Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хөв цөөрмийг хамгаалах ойн зурвас байгуулах ажлын хүрээнд хаялга нуурын хөвөөнд 10га газарт хайлаас, бургас, шар хуайс, улиас гэсэн 4 төрлийн 16000 ширхэг модыг тарьсан байна.
Гүйцэтгэгч: “Энх бүргэд” ХХК
Нийт үнийн дүн: 151,850,000 төгрөг
Анхааруулга: Тус ажлын хүрээнд хийгдсэн хашлага хашааг эвдэж сүйтгэхгүй, малаа оруулахгүй байхыг анхааруулж байна. Эвдэж сүйтгэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцохыг анхааруулж байна.