"Ланд-Овнер" ХХК нь Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газартай“Сумдын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажил”-г гүйцэтгэхээр гэрээ байгуулсан бөгөөд Шивээговь сумын “Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулан ажиллаж байна. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөнд газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах асуудлыг тусгахад шаардлагатай мэдээллээр ханган ажиллах, боловсруулсан төлөвлөгөөний төслийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг сумын Засаг даргын 2024 оны 05 сарын 08 ний А/61 тоот захирамжаар байгуулагдан ажлыг гүйцэтгэж буй "Ланд Овнер" ХХК-тай 2024 оны 11 сарын 05-ний өдөр уулзаж ажлын явцтай танилцаж санал солилцон ажиллалаа.
Эрхэм зорилго
Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.
Тогтоол шийдвэрүүд
Статистик мэдээлэл
Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4