ШИНЭ СУМЫН ТӨВ ЖИЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр сумын төв шинэ жилийн баярын цэнгүүнийг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд сумын Засаг дарга Ч.Сугармаа, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Дарга А.Дэлгэрзаяа нар нээж мэндчилгээ дэвшүүллээ. 2024 онд сурлага, урлаг, спортоороо манлайлан суралцсан тэргүүний сурагчид, сумын онцлох байгууллага болон аймаг орон нутагтаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг шагнаж урамшууллаа. Үүнд:

“АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

Илчлэг Шивээ орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Усан санч, үйлчлэгч Д.Амаржаргал

“СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧИГ”-ЭЭР

Насо ХХК-ийн минимаркетийн худалдааны ажилтан С.Сарантуяа

Эрүүл мэндийн төвийн их эмч Г.Анхбаяр

ИШОНӨААТҮГазар-ын зуухны машинист Ц.Батхүү

Ерөнхий боловсролын сургуулийн Хими-биологийн багш Б.Баярцэцэг

Шивээ-Овоо хувьцаат компанийн ЗҮХ-ийн засварчин, жолооч Д.Ганзориг

ЗДТГ-ын Хогны машины ачигч М.Эрдэнэбаатар.

“ГОВЬСҮМБЭРИЙН ТӨЛӨӨ МЕДАЛЬ”-ИАР

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын хогны машины жолооч Ц.Ганболд

Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын хогны машины ачигч М.Эрдэнэбаатар

”СУМЫН 2024 ОНЫ ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА”-ААР

Б.Даваадолгор даргатай 3-р цэцэрлэгийн хамт олон

”СУМЫН 2024 ОНЫ ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-ААР

Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Алтансүх.

”СУМЫН 2024 ОНЫ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН”-ААР

Ерөнхий боловсролын сургуулийн Нийгмийн ухааны багш Ч.Түмэн-Очир

3-р цэцэрлэгийн багш Г.Амарсайхан

Эрүүл мэндийн төвийн Их эмч Х.Сувданцэцэг

”СУМЫН 2024 ОНЫ ТЭРГҮҮНИЙ ОЮУНЛАГ СУРАГЧ”-ААР

Ерөнхий боловсролын сургуулийн 12б ангийн сурагч Б.Маргад-Эрдэнэ

”СУМЫН 2024 ОНЫ ТЭРГҮҮНИЙ АВЬЯАСЛАГ СУРАГЧ”-ААР

Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч Э.Алтжин.

”СУМЫН 2024 ОНЫ ТЭРГҮҮНИЙ СПОРТЛОГ СУРАГЧ”-ААР

Ерөнхий боловсролын сургуулийн 12б ангийн сурагч Г.Баярмаа нар тус тус шалгарлаа.

Мөн тус арга хэмжээний үеэр Говьсүмбэр аймгийн Хос эгшиглэн бүжгийн холбооны гишүүд бүжигчид мэндчилгээ дэвшүүлсэн байна.Орон нутгийнхаа бүжгийн холбооны түүчээ болж, үлгэрлэн манлайлж байдаг та бүхэндээ цаашдын ажилд нь өндөр амжилтыг хүсч баяр хүргэе. Арга хэмжээний үеэр азын сугалаа, Өвлийн өвгөний гарын бэлэг гардуулж нэгэн өдрийг хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлж, Азын сугалааг ивээн тэтгэн хамтран ажилласан албан байгууллагууд, аж ахуй нэгжүүд, иргэддээ талархая.

Та бүхэндээ халуун баяр хүргэе.

Ирж буй 2025 ондоо

Урам тэтгэсэн амжилтаар баян Гэгээн гэрлээр гэр тань гийж

Гэрэлт оюунаар ухаан тань тэлж Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай.

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4