Гэрэгэ Киоск төхөөрөмж нь 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэн иргэд, олон нийтэд үйлчилгээ үзүүлдэг.
“ХУРДАН” киоск машинаас төрийн үйлчилгээ болон автомашин, санхүү, эрүүл мэнд, иргэд улсын бүртгэлийн үйлчилгээ, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, татварын тайлангаа тушаасан эсэх тухай лавлагаа, татварын өрийн үлдэгдлийн лавлагаа хуулийн этгээдийн татан буугдсан эсэх лавлагаа, газар эзэмших эрхийн лавлагаа төлөх зэрэг төрийн байгууллагын үйлчилгээнээс гадна Чингис хаан музейд тасалбар захиалах,Жимобайл, Юнител, Скайтел зэрэг хувийн хэвшлийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломжтой юм.
Хамгийн сүүлийн үеийн технологийн шийдлийг агуулсан тус машин нь таны амьдралын цагийг хэмнэнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Шивээговь сумын Засаг даргын Тамгын газрын мэдээ мэдээлэл олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан Н.Амаржаргал
101 тоот Утас: 99906625