Жүдо бөхийн дасгалжуулагч Л.Амаржаргал агсны нэрэмжит тэмцээнд 890 тамирчин оролцлоо

Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд жүдо бөхийн спортын үндэс суурийг тавьж үүсгэн хөгжүүлсэн, Аймгийн арслан Лувсандоржийн Амаржаргал агсны нэрэмжит, өсвөр үеийнхний Choir open 2025 олон хотын тэмцээнийг түүний охин Амаржаргалын Долгоржав санаачлан амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 39 байгууллага академи клубийн 890 гаруй тамирчид 3 насны ангилалд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж 4 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээний хамтран зохион байгуулж дэмжлэг туслалцаа үзүүлэн ажилласан Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Сумын ЗДТГ, ШОХК-ны хамт олон болон иргэд аж ахуй нэгж байгууллагуудад талархал илэрхийлье.

Жүдо бөхийн алдар цуурай тив дэлхийд үргэлж мөнхөд түгэхийн ерөөл дэвшүүлье!





Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4