Нийтийн эзэмшлийн байр болох 7, 8 дугаар байрны дундах хүүхдийн тоглоомын талбай байгуулах, шинэчлэх ажлыг 2023 оны Орон нутаг хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “ЭС ЭЙ БИ ЭМ” ХХК-ийг сонгон шалгаруулж 92,980.5 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэн 2023 оны 09 сарын 21-ний өдөр ажлын тоо хэмжээний дагуу хүлээн авч байнгын ашиглалтад шилжүүлсэн байдаг.
Тус тоглоомын талбайн арчлалт, хамгаалалтыг хангаж ажиллаагүйгээс шалтгаалан үүссэн эвдрэл гэмтлийг гүйцэтгэгчийн баталгаат хугацаанд удаа дараа хандаж 2 удаагийн засвар үйлчилгээг хийлгэж авсан. Гэвч сумын иргэд, хүүхэд багачуудын буруу ашиглалт, бүтээн байгуулалтыг хайрлах сэтгэлгүйгээс тухайн хөрөнгө оруулалтын ажил үнэгүйдэж эвдэрсээр байна.
Одоо тус ажлын баталгаат хугацаа дуусгавар болсон тул бид өөрсдийн нөөц бололцоогоор засварлах боломжтой тоглоом, эд зүйлсийг засаж, боломжгүйг хураан авч хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангаж ажиллалаа.
Хойшид сум орон нутагт хийгдэж буй бүтээн байгуулалтууд нь хүүхэд багачууд, иргэд хөдөлмөрчдийн эрүүл, аюулгүй орчинд тоглох, амрах боломжийг бүрдүүлэх зорилготойгоор улсын хөрөнгөөр хийгддэг гэдгийг ухамсарлаж хайрлан, хамгаалж байхыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье.