Говьсүмбэр аймгийн нутгаар 11-нд Салхи баруун хойноос секундэд 9-14 метр, зарим үед 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Иймд цаг агаарын нөхцөл байдлыг анхаарч хол замд гарахгүй байх , цасан болон шороон шуурганы үед хурдтай явахгүй байх, малчид малаа ойр нөмөр хашаанд байлгахыг онцгойлон анхааруулж байна.
Мөн шуурга намдтал түр зогсох, нөмөр газар машинаа байрлуулах, асаасан гал, тамхиа гүйцэт унтраах зэргээр учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулъя.