Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулан, зөвлөмж

Жил бүрийн 3 сарын 20-ны өдрөөс зургаадугаар сарын 10-ныг хүртэлх хугацаа хуурайшилтын үе буюу “Түймрийн аюултай үе” байдаг тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулан, зөвлөмж хүргэж байна.

Тухайлбал:

Хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,

Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,

Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,

Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,

Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Сумын Засаг даргын тамгын газар

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4