ШИНЭЭР “ЭХИЙН АЛДАР” 1, 2 ДУГААР ЗЭРГИЙН ОДОН АВАХ ИРГЭД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАА 2025 ОНЫ 03 ДУГААР САРЫН 28-НЫ ӨДРИЙН ДОТОР БҮРДҮҮЛЖ ӨГНӨ ҮҮ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

Эхийн иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа

Бага насны хүүхэдтэй бол эсэн мэнд бойжиж байгаа тухай харьяа багийн Засаг дарга эсхүл сумын өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт

“Эхийн алдар” 1, 2 дугаар зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет ( Анкетыг багийн Засаг даргаас авах)

3 хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа

Насанд хүрсэн хүүхдүүдтэй бол багийн засаг даргаас төрүүлж өсгөсөн нь үнэн болно гэсэн тодорхойлолт

Хүүхэд 1 ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа

ЖИЧ: Хамгийн бага хүүхэд нь 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр буюу түүнээс өмнө 1 нас хүрсэн эхчүүдэд хамаарна




Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4