Монгол улсын Засгийн газар болон Аж үйлдвэрийн яамны нэрийн өмнөөс Ази,Европын Бизнесийн 15-р чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулж байгаадаа баяртай байна. Ази, Европын Бизнесийн чуулга уулзалт нь хоёр тивийн бизнесийн бат бөх түншлэл, хамтын ажиллагаа, харилцаа холбоог үүсгэхэд чухал үүрэг бүхий индэр юм.
Энэхүү уулзалтаараа бид бүс нутгийн болон олон улсын хувийн хэвшлийн байгууллагууд, шинжээчид, санхүүгийн байгууллагууд, иргэний нийгэм, болон улс төрийн төлөөллүүдийг нэгтгэхийг зорьсон ба оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжсэн үр өгөөжтэй уулзалт болно гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын тухай ерөнхий мэдээлэл болон Ази, Европын Бизнесийн 15-р чуулга уулзалтын хөтөлбөр, аялал, байр сууц, бусад мэдээллийг энэхүү цахим хуудсаас авна уу.