Засаг даргын нэрэмжит Спортын бага наадмыг амжилттай зохион байгууллаа

           Сумын "Хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих" дэд хөтөлбөрийн хүрээнд сум орон нутагт спортын хөгжлийг эрчимжүүлэх, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дунд хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжих, хүүхэд залуучуудад соёл урлаг, спортын арга хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор сумын Спортын бага наадмыг 2016 оны 09 сарын 24, 25-ны амралтын өдрүүдэд  0900 цагаас Уурхайчдын спорт зааланд спортын 3 төрлөөр амжилттай зохион байгууллаа.

            Спортын бага наадамд албан байгууллага, ААН-үүдийн нийт 11 багийн давхардсан тоогоор  193 тамирчин оролцсон ба тэмцээний төрөл тус бүрд нэг, хоёр, гуравдугаар байр эзлүүлж байр эзэлсэн багуудад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгож, гурван төрлийн нийлбэр дүнг бага онооны системээр дүгнэн Шилжин явах цомын эзнээр ШОХК-ийн баг тамирчид шалгарч, дэд байранд Оюутны баг тамирчид, гутгаар байранд ЗДТГ-ын баг тамирчид эхний байруудыг эзэллээ.

undefinedundefined

Холбоос

Эрхэм зорилго

Хүний хөгжилд суурилсан эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийг боловсруулан хэрэгжүүлж, олон улсын чанарт нийцсэн төрийн үйлчилгээг иргэдэд мэргэжлийн түвшинд, ил тод, шуурхай, хүртээмжтэй хүргэж, тасралтгүй хөгжсөн байгууллага байх.

Статистик мэдээлэл

Нутаг дэвсгэрийн хэмжээ
85755 га
Нийт хүн ам
3,713
Нийт өрх
1069
Малын тоо
52,429
Дотоодын нийт бүтээгдэхүүн
114,116.4
Нэг хүнд ноогдох ДНБ
6,311.4